Өнөөдөр Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гишүүн байгууллагуудын эмэгтэй захирлуудтай уулзалт зохион байгууллаа.
Холбооны гишүүн байгууллагуудын хүрээнд 24 эмэгтэй захирал, нийт 200 гаруй эмэгтэй ажилчид байгаа нь гишүүн байгууллагын ажилчдын 60 гаруй хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна.
Өнөөдрийн уулзалтаар Хөрөнгийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн зах зээлд оруулах хувь нэмрийг дэмжих, тулгарч байгаа асуудлыг тодорхойлох, эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмолжуулахыг зорилго болголоо. Уулзалтад Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг болон эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөрийн ажилтнууд оролцож "Азийн сан"-с хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдэд чиглэсэн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.
Гүйцэтгэх удирдлага болон шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр эмэгтэйчүүдэд тулгардаг онцлог хэрэгцээ, сорилтуудыг ойлгож байгууллагын дотоод жендерийн тэгш байдал хангагдахыг өнөөдрийн уулзалтаар онцоллоо.
