Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 2024 оны 6-р сарын 14-ний өдрийн ээлжит бус их хурлаар Холбооны "Дүрэм"-ын шинэчилсэн найруулгыг баталж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар 2024 оны 8-р сарын 9-ны өдөр бүртгэснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Холбооны "Дүрэм"-ийн шинэчилсэн найруулгаар дараах шинэлэг зохицуулалтууд нэмэгджээ.

Кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага нь Холбооны мэргэжлийн гишүүн байж болно;

Холбооны "Их хурал"-ыг "Их хурал зохион байгуулах тухай журам"-ын дагуу зохион байгуулна;

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан маргааныг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байнгын арбитрыг Арбитрын тухай хуульд заасны дагуу Холбоо нь дэргэдээ байгуулж болно;

Хяналт, сахилга, ёс зүйн чиг үүрэг бүхий хяналтын тогтолцооны бүтцэд өөрчлөлт орсон юм.

Холбооны "Дүрэм"-ийн шинэчилсэн найруулга үзэх: http://admin.masd.mn/.../%D0%9C%D2%AE%D0%A6%D0%90%D0%AD...

Мөн дараах журмуудыг Холбооны ээлжит бус "Их хурал"-аар баталж, Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа. -Гишүүнчлэлийн журам http://admin.masd.mn/.../%D0%93%D0%B8%D1%88%D2%AF%D2%AF... -Их хурал зохион байгуулах журам http://admin.masd.mn/.../%D0%98%D1%85%20%D1%85%D1%83%D1... -Удирдах зөвлөлийн журам http://admin.masd.mn/.../%D0%A3%D0%B4%D0%B8%D1%80%D0%B4... -Хяналтын зөвлөлийн журам http://admin.masd.mn/.../%D0%A5%D1%8F%D0%BD%D0%B0%D0%BB...