Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны лого бүтээх уралдаан зохион байгуулагдаж, "Мандал капитал маркетс ҮЦК", "Мандал ассет менежмент ҮЦК" компаниудад Дизайнераар ажилладаг Дондог овогтой Алтантулга мэргэжилтний бүтээл ялагчаар тодорлоо.

Уг бүтээл нь тугны дүрслэл бүхий загвар бөгөөд нэгдмэл байдал, нэг зорилго, нэгдсэн хүч, манлайллыг илэрхийлжээ. Тугны дүрслэл нь өсөлт дэвшил, үнэ цэнийг бэлгэдэж баруун дээш чиглэлээр намирсан байдлаар дүрслэгджээ. Мөн зогсолтгүй эргэлдэх байдлын үүднээс зоосны хэлбэрийг оруулж, тугны оройд дүрсэлжээ.

Холбооны лого бүтээх уралдаанд бүтээлээ ирүүлсэн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.