Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь өөрийн дүрмийн 5.5.3-т заасан чиг үүргийн хүрээнд 2025 оны жилийн эцсийн иж бүрэн санхүүгийн тайланд хараат бус аудит хийлгэх зорилгоор аудитын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах гэж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Уг сонгон шалгаруулалтыг МҮЦАЭХ-ны Хяналтын зөвлөлийн Аудитын дэд хороо зохион байгуулж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий аудитын байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын нэр, хамрах хүрээ, оролцогчдод тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, материал хүлээн авах хугацаа, хэлбэр, шалгаруулалтын нөхцөл, ирүүлэх баримт бичгийн жагсаалт зэргийг "МҮЦАЭХ-ны 2025 оны санхүүгийн тайлангийн баталгаажуулах хараат бус аудит сонгон шалгаруулах баримт бичиг"-т дэлгэрэнгүй тусгасан болно. /Биет хэлбэрээр ирүүлэх тохиолдолд материалыг дугтуйлж, битүүмжилсэн байхыг анхаарна уу./

Сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхож буй аудитын байгууллагууд хавсаргасан баримт бичигт заасан шаардлагын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн, тогтоосон хугацаанд ирүүлэхийг хүсье.

Сонгон шалгаруулалтын явц, үнэлгээ, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах болон аудитын дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөх асуудлыг МҮЦАЭХ-ны Хяналтын зөвлөлийн Аудитын дэд хороо бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх болно.

Нэмэлт мэдээлэл, тодруулга авах шаардлагатай тохиолдолд audit@masd.mn цахим хаяг болон 7012-3339 дугаарт хандаж болно.

Энд дарж МҮЦАЭХ-ы 2025 оны санхүүгийн тайлангийн баталгаажуулах хараат бус аудитыг сонгон шалгаруулах баримт бичиг харна уу