СЭЗИС болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) хамтран “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил” бодлогын судалгааг хамтран хийж, үр дүнг олон нийт, оролцогч талуудад танилцууллаа. Энэхүү судалгаа нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн түвшнийг олон улсын аргачлал, харьцуулалт, бодит өгөгдөлд тулгуурлан үнэлж, зах зээлийн хөгжлийг хязгаарлаж буй институцын, хууль эрх зүйн болон дэд бүтцийн хүчин зүйлсийг тодорхойлох, улмаар цаашдын бодлого, зохицуулалтын оновчтой шийдлүүдийг боловсруулах зорилготой юм.
Судалгааг үзэх
