"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах ажлыг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь гэрээний үндсэнд хийж гүйцэтгэж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг 3.4 сая гаруй иргэдэд тараагдах бөгөөд 2023 оны ногдол ашгийг 2024 оны 4-р сарын 04-ний өдрөөс эхлэн тарааж эхэлсэн. Харилцагчийн үнэт цаасны компани дээр нээгдсэн данснаас гадна, и-баримт, халамж, тэтгэвэр болон бусад данснуудад гүйлгээ хийгдэж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудад хандаж байгаа иргэдийн дийлэнх хувь нь дансаа бүрэн шалгаагүй, ногдол ашиг нь орсон иргэд байна. Нэг үнэт цаасны компани өдөрт 1000 гаруй дуудлагад хариулж, мэдээлэл хүргэн ажиллаж байна. Үнэт цаасны компаниудын нээсэн харилцагчийн дансны мэдээлэл бол таны ногдол ашиг тараах үндсэн мэдээлэл бөгөөд зарим иргэдийн дансны мэдээлэл зөрүүтэй, идэвхгүй болсон, банкнуудын системийн ялгаатай байдлаас шалтгаалан ногдол ашиг тараасан гүйлгээ буцах тохиолдол гардаг. Иймд иргэд бүх дансны мэдээллээ бүрэн шалгаж, зөвхөн шаардлагатай тохиолдолд үнэт цаасны компаниуд болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандахыг хүсье. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг 95%-тай тараагдсан бөгөөд дээрх шалтгааны улмаас 2023 болон өмнөх онуудын ногдол ашиг нь ороогүй иргэдийн мэдээллийг шинэчлэх, ногдол ашиг тараах үйл ажиллагаа тасралтгүй хийгдэж байна.
Мэдэгдэл2024.04.09
Мэдэгдэл-Иргэдийн анхааралд
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах ажлыг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь гэрээний үндсэнд хийж гүйцэтгэж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг 3.4 сая гаруй иргэдэд тараагдах бөгөөд 2023 оны ногдол ашгийг 2024 оны 4-р сарын 04-ний өдрөөс эхл

Холбогдох мэдээ
Мэдэгдэл2024.03.13
Securities Market Licensed Courses
Мэдэгдэл2025.09.09
Ulaanbaatar Hosts the 30th Asia Securities Forum Annual General Meeting & Mongolia’s Capital Market Connectivity 2025
Мэдэгдэл2025.02.05
Мэдэгдэл
Мэдэгдэл2025.01.02
Монгол улсын Засгийн газар болон Эрдэнэс монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн ТУЗ-д хүргүүлэх мэдэгдэл.
Мэдэгдэл2023.08.10