Монгол улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2024 оны 11-р сарын 25-ны өдөр болж өнгөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан уг сургалтад нийт 205 мэргэжилтэн тэнцэж, үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхээ гардан авч, тангаргаа өргөлөө. Энэ удаагийн сургалтаар мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан биржийн зуучлагч (брокер)-ын чиглэлээр 25 мэргэжилтэнд эрх олгосон.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2011 оноос хойш 40 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 4,299 хүнд хөрөнгө оруулалт, үнэт цаасны зуучлалын эрхийг шинээр олгосон бөгөөд эрх нь хүчинтэй байгаа 2,071 мэргэжилтэн ажил, үйлчилгээ явуулж байна.
Бид та бүхэнтэй хөрөнгийн зах зээлийг хамтдаа хөгжүүлж, мэргэжлийн ёс зүйг баримтлан хамтран ажиллахад таатай байх болно.
.jpg)