Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурал нь хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудал, сорилтыг тодорхойлох, тэдгээрт онол, практикт суурилсан бодит шийдэл дэвшүүлэх, мөн бодлого боловсруулагч, зохицуулагч болон мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоотой хэлэлцүүлгийг өрнүүлэх зорилготой.
Хурлын хүрээнд хөрөнгийн зах зээлийн урт хугацааны бодлого, зохицуулалт, хөрөнгө оруулагчийн эрх ашиг, үнэт цаас гаргагчийн хариуцлага, зах зээлийн дэд бүтэц, салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг өргөн хүрээтэй сэдвийн хүрээнд судалгааны ажлууд ирүүлснээс шаардлага хангасан шилдэг 6 судалгааг хэлэлцүүлгийн шатанд шалгаруулан танилцууллаа.
ИЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШАЛГАРСАН ШИЛДЭГ 6 СУДАЛГАА
А.БАТ-ОРШИХ, Н.ТЭРГЭЛ, О.ДАНДАР Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйг байгуулах нь
🔗 [Илтгэлийн материал (PDF) үзэх] 🔗 [Судалгааны ажлын материал (PDF) үзэх]
Ж.ЭРДЭНЭЧУЛУУН, Г.ДАГВАСҮРЭН, Р.ДАРХАНБАЯР Монголын хөрөнгийн зах зээлийн үр ашигт байдлын үнэлгээ, түүнийг сайжруулах арга зам
🔗 [Илтгэлийн материал (PDF) үзэх] 🔗 [Судалгааны ажлын материал (PDF) үзэх]
Х.ГҮЛНУР Монгол болон Төв Азийн хөгжиж буй орнуудын жишээн дээр хөрөнгийн зах зээл, эдийн засгийн уялдаа холбоо: хөрөнгө оруулагчдын зан төлөвийн нөлөөллийн эмпирик судалгаа
🔗 [Илтгэлийн материал (PDF) үзэх] 🔗 [Судалгааны ажлын материал (PDF) үзэх]
Б.ОЮУНДЭЛГЭР, Г.БАДАМХАНД, Д.ГАНХҮРЭЛ Хувьцааны үнэлгээний шударга байдал: Компанийн тухай хуулийн 53.5 дахь хэсэг Монголын хөрөнгийн зах зээлийн онцлогт нийцэж байгаа эсэх
🔗 [Илтгэлийн материал (PDF) үзэх] 🔗 [Судалгааны ажлын материал (PDF) үзэх]
З.ДАГМЭДМАА, М.ЭНХЦАЦРАЛ, Т.ТӨГСВАН, Б.ХАЛИУН Топ компаниуд ба биржийн бүртгэл
🔗 [Илтгэлийн материал (PDF) үзэх] 🔗 [Судалгааны ажлын материал (PDF) үзэх]
Т.АЗБИЛЭГ Үнэт цаас (хувьцаа, бонд)-ыг борлуулах үед үүсч буй татварын эрсдлийг тодорхойлох нь
🔗 [Илтгэлийн материал (PDF) үзэх] 🔗 [Судалгааны ажлын материал (PDF) үзэх]
Илтгэлүүдийг эрдэм шинжилгээний арга зүй, бодит эх сурвалж, шинэлэг санаа, зах зээлийн практикт хэрэгжих боломж, бодлогын ач холбогдол зэрэг шалгуураар мэргэжлийн шүүгчид үнэлж, хэлэлцүүлгийн дараа шилдэг 3 судалгааны ажлыг шалгарууллаа.
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Н.БАТНАСАН МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал, профессор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн
Б.МӨНХЗАЯА Санхүү, Эдийн засгийн их сургуулийн проректор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн
Э.ЗОЛБАЯР Capital Markets Mongolia судалгаа, зөвлөх үйлчилгээний компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
ШИЛДЭГ 3 СУДАЛГААНЫ АЖИЛ
🥇 Тэргүүн байр А.БАТ-ОРШИХ, Н.ТЭРГЭЛ, О.ДАНДАР Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйг байгуулах нь
🥈 Дэд байр Ж.ЭРДЭНЭЧУЛУУН, Г.ДАГВАСҮРЭН, Р.ДАРХАНБАЯР Монголын хөрөнгийн зах зээлийн үр ашигт байдлын үнэлгээ, түүнийг сайжруулах арга зам
🥉 Гутгаар байр Х.ГҮЛНУР Монгол болон Төв Азийн хөгжиж буй орнуудын жишээн дээр хөрөнгийн зах зээл, эдийн засгийн уялдаа холбоо тус тус шалгарлаа,
