Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо"-той Монголын үнэт цаасны зах зээлд хамтын ажиллагааг оновчтой, үр өгөөжтэй, тогтвортой хөгжлийн зарчимтай уялдуулан, хүртээмжтэйгээр зохион байгуулж, тогтвортой санхүүгийн зарчмуудыг таниулан ойлгуулах зорилгоор хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хөрөнгийн зах зээлийн нийт оролцогч байгууллага болон мэргэжилтнүүдэд Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн 8 зарчим, бусад тогтвортой ногоон санхүүгийн стратегийн баримт бичгийг сурталчлан таниулах, тэр дундаа ногоон, тогтвортой бонд, өрийн хэрэгслүүдийг дотоодод стандартчилан нэвтрүүлэхэд хамтын ажиллагааны үндсэн чиглэл оршиж байна.
