МҮЦАЭХ нь Татварын ерөнхий газрын холбогдох удирдлага, албан хаагчидтай 2023 оны 06-р сарын 06-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар ХОС-ын үйл ажиллагааны хүрээнд олж буй орлогоос суутган төлөх албан татварыг суутгагч талд чөлөөлөгдсөн талаар мэдэгдэж суутгуулалгүйгээр авах суутгасан нөхцөлд дараа онд буцаан авах боломжтой талаар бидэнд тайлбар өглөө.
Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийдэг сангийн хувьд үл хөдлөх худалдан авах үедээ татвар төлөөд буцаан зарах үед үйл ажиллагааны орлого чөлөөлөгдсөн үндэслэлээр чөлөөлөгдөх тухай тус тус тайлбарлалаа.
Ийнхүү дээрх асуудлаар Татварын ерөнхий хуулийн 77.7.3-т зааснаар холбооноос нэгдсэн байдлаар албан хүсэлт явуулж зөвлөмж авахаар тохиролцсон бөгөөд заавар гарын авлага боловсруулж өгөх боломжтой тухай мэдэгдлээ. Мөн Холбооноос Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.
Холбооны нийт гишүүн байгууллагууд нь өөр өөр хэлтэст харьяалагдаж явдаг тул татварын хуулийг өөр өөрөөр ойлгож, хэрэглэх эрсдэлийг үүсгэдэг. Иймд Холбоогоор дамжуулан Сангийн яамны татварын бодлогын хэлтэс болон Татварын ерөнхий газарт санал, хүсэлтээ гаргах замаар хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах боломжтой боллоо.
