Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлага дор хөгжүүлэгдсэн М-ОТС платформ нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 11-р сард блокчэйн үнэт цаасны арилжааг Сэндбоксын зохицуулалтын орчинд туршин хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан. Тус платформ нь Сэндбоксын туршилтын орчинд тогтоосон шаардлагуудыг амжилттай хангасны үндсэн дээр 2025 оны 1-р сарын 24-ний өдрийн сэндбокс зөвлөлийн хуралдаанаар зах зээлд шилжих төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болж зөвлөмж авлаа.