Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан 2021 оны хаврын “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалт”-ын эрх авсан мэргэжилтнүүдийн "Тангараг өргөх ёслолын цахим хүндэтгэлийн аргах хэмжээ" 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 15:00 цагаас болно.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн дарга Ц.Цэрэнбадрал, МҮЦАЭХолбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг нар оролцож нээлтийн үг хэлэхээс гадна Холбооны Удирдах зөвлөлийн дэргэдэх Үнэт цаасны боловсролын хорооны дарга У.Энхтайван, Ёс зүйн хорооны дарга С.Тунгалаг болон Ёс зүйн хорооны гишүүд, шинээp эрхээ авч буй мэргэжилтнүүд оролцоно.

Энэ удаагийн сургалтанд нийт 127 хүн хамрагдсанаас Хөрөнгө оруулалтын чиглэлээр 60 иргэн, Үнэт цаасны зуучлалаар 18 иргэн шинээр ажил, үйлчилгээ явуулах эрх авсан бол Аттестатчилах буюу эрхийн хугацаагаа 4 жилээр 33 мэргэжилтэн , 6 жилээр 5 мэргэжилтэн сунгууллаа.

Эрх авсан мэргэжилтнүүд та бүхэн Ёс зүйн дүрэм-ээ чандлан сахиж, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн төлөө мэргэжлийн ёс зүйтэй ажиллахыг уриалж байна.

Та бүхэн арга хэмжээний Хөтөлбөр , Тангаргийн бичиг-тэй танилцана уу.