Санхүүгийн зохицуулах хорооноос “ТЭРБУМ МОД-ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ний хүрээнд зохицуулалттай салбарын байгууллагын төлөөллүүд хамтран "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-д 1300 гаруй мод тарих арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны хаврын тариалангийн хүрээнд 5 га талбайд нийт 24,000 мод таригдсан бөгөөд Холбооны Удирдах зөвлөлийн төлөөллүүд болон гишүүн байгууллага "Апекс капитал" ҮЦК, “БиДиСек" ҮЦК, "Голомт капитал" ҮЦК, "Гүүдсек" ҮЦК, "Инвескор капитал" ҮЦК, "Мандал капитал" ҮЦК, "Ти Ди Би Секьюритис" ҮЦК, "Стандарт инвестмент" ҮЦК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нар оролцож мод тарилаа.

"Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнд салбарынхны оролцоог нэмэгдүүлэх санал санаачилгыг дэмжиж, Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилт, ойн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ойн экосистемийг бий болгон нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлье.