Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны мөрийн хөтөлбөрт заасан 3.1.3.9 дэх зорилт — “Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын системийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын стандарт бүхий нэгдсэн шийдлийг зах зээлд нэвтрүүлнэ” — зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь гишүүн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан билээ.
Тус ажлын хэсэг нь төвлөрсөн хадгаламжийн төвийн системийн шаардлагад хөрвүүлэх саналын төслийг боловсруулах, мөн хөрөнгийн зах зээл дээр ажиллаж буй мэргэжлийн оролцогчдын системийн хооронд мэдээллийн урсгалыг стандартжуулах асуудлуудыг хэлэлцлээ.
