2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн хурал танхимаар, ирцийн 82 хувьтай амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ:

Биржийн бус зах зээлийн Үнэт цаасны бүртгэлийн журам болон Бүртгэлийн хорооны үйл ажиллагааны журмын нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.

"Өмгөөллийн Алисон энд Кейт Партнерс" ХХК болон "Өмгөөллийн Сноу Хилл Консалтинси" ХХН-ийг холбооны дэмжигч гишүүнээр элсүүлэв.