2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөл цахимаар ээлжит бус хурлаа зохион байгуулж, 11 гишүүнээс 10 нь оролцож, 1 гишүүн саналаа бичгээр ирүүлсэн тул 100%-ийн ирцтэй хурал боллоо.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв:

Хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжилтний эрх олгох шалгалтын материалын гарын авлага боловсруулах тендерийн материалыг танилцуулав.

Биржийн бус зах зээлийн оролцогчдын хяналт, шалгалтын удирдамж, хуваарийг батлав.

Биржийн бус зах зээлийн арилжааны багц журмыг батлав.

ASF болон MCMC арга хэмжээний тайланг танилцуулав.

Биржийн бус зах зээлийн системийн хөгжүүлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дараагийн хурлаар дахин хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.