Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр МҮЦАЭХ-ны байранд боллоо. Хурлаар МҮЦАЭХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв болон ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлав. Мөн Үнэт цаасны зах зээлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болон тангараг өргөх ёслолыг танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн энэ өдрийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар шинэ хамтрагч гишүүн байгууллага элсүүллээ.