Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хурлаар хамтрагч гишүүнээр элсэхээр ирүүлсэн 1 компанийн материалыг хэлэлцэн Гишүүнчлэлийн журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дэх зүйлд заасан хамтрагч гишүүний шаардлагыг хангаагүй тул хамтрагч гишүүнээр элсүүлэхээс татгалзлаа. Мөн Биржийн бус зах зээлийн шууд оролцогчоос Удирдах зөвлөлд ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.