Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 4 дугаар сарын 04-ны өдөр 91% ирцтэй хуралдлаа. Хурлаар Холбооны "Дүрэм"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Содхүүг томиллоо. Холбооны "Дүрэм"-ийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний дотор боловсруулж, Удирдах зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч Ц.Содхүүд үүрэг болгов.

Мөн Холбооны Удирдах зөвлөлийн дарга А.Батболд нь өөрийн хүсэлтээр сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Удирдах зөвлөлийн даргыг нөхөн сонгож, хуралд оролцогчдын 80 хувийн саналаар Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Наран-Учрал сонгогдлоо. Холбооны Дүрмийн дагуу Холбооны Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж идэвх зүтгэлтэй ажиллахыг Ц.Наран-Учралд үүрэг болголоо.

Түүнчлэн "Grand bull awards 2023" ёслолын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учралыг томиллоо.