Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдөр 91% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Холбоонд гишүүнээр элсэхээр ирүүлсэн материалыг хэлэлцэн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Дүрмийн 9.1.1; 21.1.11 дэх заалтыг үндэслэн Холбооны Мэргэжлийн гишүүнд шинээр 1 хөрөнгө оруулалт менежментийн компанийг элсүүллээ. Холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах зорилгоор Холбооны бүх гишүүдийн ээлжит бус "Их хурал"-ыг 2023 оны 12 дугаар сарын эхний 10 хоногт багтаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар хурлын товыг баталлаа.