Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2024 оны 9-р сарын 10-ны өдөр 72.72% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
Холбоонд гишүүнээр элсэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн 1 мэргэжлийн гишүүн элсүүлэв. Удирдах зөвлөлийн журмын 3.10 дахь заалт, ББЗЗ-ийн ерөнхий журмын 3.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Б.Амарбаясгалан, Б.Хулан нарын гаргасан хүсэлтийн дагуу Бүртгэлийн хорооны гишүүнээс чөлөөлөв.
