Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 81,81 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

Бүртгэлийн хорооны орон тооны гишүүнийг томилов. Бүртгэлийн хорооны орон тооны бус хоёр гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбоотой нөхөж Интер аудит ХХК-ийн Аудитын менежер С.Буманцэцэгийг томилов. МҮЦАЭХ-ны Ажлын албаны дотоод журмыг хэлэлцэн батлав. МҮЦАЭХ-ны 2024 оны ээлжит бус Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг батлав. Ээлжит бус Их хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Баянзүрх танхимд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 2024 оны төсөвт тодотгол хийж систем хөгжүүлэлтийн зардлыг нэмэгдүүлэв. Энэхүү зардлаар ББЗЗ-ийн системд үнэт цаасны компаниудад зориулсан API гаргах сервис хөгжүүлэхэд зориулагдана. Хяналтын зөвлөлийн зөвлөмжид тусгасан асуудлаар холбогдох этгээдээс тайлбар авч дахин хэлэлцүүлэхийг даалгалаа.