Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 81,81 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

Холбооны 2025 оны үйл ажиллагааны төсөв, ажлын албаны бүтэц орон тоог баталлаа. Холбооны Хяналтын зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №02 тоот тогтоолын дагуу Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ачит-Эрдэнийг чөлөөлж, 2024 оны 3-р сарын 27-ны өдрийн ээлжит Их хурлын тооллогын комиссын дүгнэлтийг үндэслэн Дашцэрэн овогтой Баатаржавыг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо. Холбооны зарим эд хөрөнгийг бүртгэлээс хасаж актлав. Гишүүн байгууллагуудаас ирүүлсэн 2024 оны үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгааны үр дүнтэй танилцлаа.