Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал 2025 оны 3-р сарын 11-ний өдөр 90.90% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
Холбоонд гишүүнээр элсэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, 1 мэргэжлийн, 1 дэмжигч гишүүн элсүүлэв. Холбооны Гишүүнчлэлийн журмын 7.3.2-т заасны дагуу 2 мэргэжлийн гишүүнийг гишүүнээс хасав. Холбооны XXVI Их хурлын тов болон хэлэлцэх асуудлыг батлав.
