Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцэн Холбооны Дүрмийн 20.1.6.-г үндэслэн МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 2
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохицуулалттай этгээдийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэггүй. 2. Зохицуулалттай этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй. 3. Сүүлийн 3 жилийн хугацаанд дээр дурдсан байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байгаагүй.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Анкет татах 2. Иргэний үнэмлэхийн хуулбар 3. Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Улаанбаатар хот 14250, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Центр-34, 4-р давхар 404 тоот
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн иргэний баримт материалыг 2019 оны 05-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ
