МҮЦАЭХолбооны бүх гишүүдийн XVIII Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлын тэргүүлэгчдээр Б.Өлзийбаяр /”Ард капитал групп ҮЦК” ХХК, Хурлын тэргүүлэгчдийн дарга/, М.Отгонбаатар /”Монсек ҮЦК” ХХК, Хурлын тэргүүлэгчдийн гишүүн/, Д.Мөнхбат /”Голомт капитал ҮЦК” ХХК, Хурлын тэргүүлэгчдийн гишүүн/ нар, Тооллогын комиссоор К.Алия /”Таван богд ҮЦК” ХХК, Тооллогын коммиссийн дарга/, Г.Мөнх-Эрдэнэ /”МҮЦАЭХолбооны ёс зүйн хорооны гишүүн, Тооллогын коммиссийн гишүүн”/ нар томилогдон ажиллаа.

Хурал 14 цаг 00 минутанд Монголын Цахилгаан Холбооны байранд 48 гишүүн компаниас 29 компани ирсэн буюу 60.42 хувийн ирцтэй эхлэв.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Үүнд:

1. Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2. Холбооны удирдах зөвлөлийг сонгох сонгуулийг явуулах тухай 3. Ёс зүйн хорооны гишүүнийг нөхөн сонгох тухай 4. Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах мэргэжилтний тангараг өргөх ёслолын журам,     заавар, загвар батлах тухай 5. Холбооны гишүүний татвар төлөлт болон 2017 оны татварын хэмжээг тогтоох тухай Холбооны 2017 оны үйл ажиллагаа төлөвлөгөө батлах тухай

Шийдвэрлэсэн нь:

1. Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд ээлжит бус хурлаар өөрчлөлт оруулахаар      болсон. 2. Холбооны удирдах зөвлөлийг сонгох сонгуулийг явуулах тухай асуудлыг хэлэлцээд Холбооны дүрмийн 19.5-р      зүйлийг үндэслэн дараагийн их хурлаар удирдах зөвлөлийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар боллоо. 3. Холбооны ёс хорооны гишүүн ажлаа өгсөн учир нөхөн сонгууль явуулсан бөгөөд “Алтанхоромсог ҮЦК” ХХК-ийн     Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, “Мирэ эссет секьюритис монгол ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид     нар нэр дэвшсэнээс гишүүдийн 55 хувийн саналаар “Мирэ эссет секьюритис монгол ҮЦК” ХХК -ийн Гүйцэтгэх      захирал Н.Цэвэгмидийг ёс зүйн хорооны гишүүнээр томиллоо. 4. Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах мэргэжилтний тангараг өргөх ёслолын журам,      заавар, загварыг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. 5. Холбооны гишүүний татвар төлөлт болон 2017 оны татварын хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд бүх      гишүүдийн саналаар 2017 оны татварын хэмжээг 500,000 / Таван зуун мянган / төгрөгөөр тогтоолоо.