Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын хуульч, эрх зүйч, комплаенс мэргэжилтнүүдийн гишүүнчлэлтэй "МИНИЙ ДУРТАЙ ҮНЭТ ЦААСНЫ ЭРХ ЗҮЙ КЛУБ"-ын өглөөний уулзалт “Үнэт цаасны зах зээл ба арбитр” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалтад урилгаар Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс ХХН, гишүүн Партнер Д.Дүгэржав “Арбитрын эрх зүйн зохицуулалт ба үнэт цаасны зах зээл” сэдвээр, Монгол Улсын Их Сургууль болон Хууль Зүйн Сургуулийн Ахлах багш, Хууль зүйн доктор М.Мөнхнаран “Үнэт цаасны маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх олон улсын практик” сэдвээр тус тус чөлөөт ярилцлага хийж арбитрын эрх зүйн зохицуулалт өөрчлөлт шинэчлэлт, тэргүүн туршлага, олон улсын практикийг танилцуулж, түүний талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Клубийн гишүүдтэй чөлөөт ярилцлага хийсэн зочид болон клубийн гишүүддээ талархал илэрхийлье.