Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын хуульч, эрх зүйч, комплаенс мэргэжилтнүүдийн гишүүнчлэлтэй "МИНИЙ ДУРТАЙ ҮНЭТ ЦААСНЫ ЭРХ ЗҮЙ КЛУБ"-ын өглөөний уулзалт “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжид оруулж буй нэмэлт, өөрчлөлт” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн уулзалтад урилгаар Санхүүгийн зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил оролцож Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр бий болж буй зохицуулалтын талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд Хувьцааны хамтын санхүүжилт, Банкны хадгаламжийн сертификат гаргах, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, Хаалттай ХК-ийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтууд тус хуулийн төсөлд тусгагдсаныг онцоллоо.
Клубийн гишүүдтэй чөлөөт ярилцлага хийсэн зочин болон клубийн гишүүддээ талархал илэрхийлье
