Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн XXVII “Их хурал”-аар дараах Хяналтын зөвлөлийн гишүүд сонгогдсон билээ:
Ё. Амарбат (Стоклаб секюритиз ҮЦК ХХК)
Б. Билэгтсайхан (Эм Ай Си Жи ХХК)
Ж. Амарсайхан (Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК)
Б. Жүгдэррагчаа (Блансед грөүт менежмент ҮЦК ХХК)
Г. Мөнх-эрдэнэ (Таван Богд Капитал ҮЦК” ХХК)
А. Хулан (Нэтсек ҮЦК)
Б. Одсүрэн (Бумбат Алтай ҮЦК)
Холбооны Хяналтын зөвлөл анхны ээлжит хурлаа 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Холбооны байранд, танхимаар 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:
- Хяналтын зөвлөлийн даргаар Ё.Амарбатыг 100 хувийн саналаар
- Хяналтын зөвлөлийн дэргэдэх Аудитын дэд хорооны даргаар Б.Билэгтсайхан, Сахилгын дэд хорооны даргаар Ж.Амарсайхан нарыг тус тус сонгов.
