Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний ээлжит бус Их хурлаас сонгогдсон Хяналтын зөвлөл анхны хурлаа зохион байгуулж, 85.71 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар Холбооны дүрэм 5.1, 5.4, 5.5, 5.6, Хяналтын зөвлөлийн журмын 2.1-т заасны дагуу хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар сонголоо.

Хяналтын зөвлөлийн дарга: С.Жавхлан

Аудитын дэд хорооны дарга: У.Энхтайван

Гишүүд: Ё.Амарбат;

С.Баярхүү;

Ч.Нямдорж.

Сахилгын дэд хорооны дарга: Ж.Эрдэнэбат

Гишүүд: Ё.Амарбат;

Ч.Андсайхан;

С.Жавхлан;

Ч.Нямдорж.