Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны тушаалаар байгуулагдсан “Төлбөрийн эсрэг Нийлүүлэлт (Delivery versus Payment) зарчим, дараа төлбөрт тооцооны T+2 горимыг нэвтрүүлэх чиглэлээр төслийн зөвлөх багтай хамтран ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийн үүрэг дууссантай холбогдуулан Засгийн газрын “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 2017 оны 299 дүгээр тогтоол, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийн хүрээнд Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системд DvP/T+2 зарчмыг нэвтрүүлэх ажлын хэсгийг түүний төлөвлөгөөний хамт Сангийн сайдын 2019 оны 149 дүгээр тушаалаар /тушаалын хуулбарыг хавсаргав/ баталсан.Тус ажлын хэсэгт Холбооноос Ц.Хуяг оролцон ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд дээрх ажлын төлөвлөгөөний дагуу үүрэгт ажлаа цаг хугацаанд нь шуурхай гүйцэтгэж, тогтмол уулзаж хуралдаж асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа тухай та бүхэнд өмнө нь мэдээллэж байсан.“МҮЦАЭХ” нь гишүүн байгууллагуудын мэргэжилтнүүдэд зориулж Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн өөрчлөлт шинэчлэлттэй холбоотой асуудлууд болон өнөөдөр олон улсын жишиг ямар байгаа талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор дараах сургалтыг “Үнэт Цаасны Бирж”-тэй хамтран зохион байгуулахаар болоод байна.Сургалт 2019 оны 9-р сарын 12, 19, 26-ны өдрүүдэд зохион байгуулах ба сургалтад удирдах албан тушаалтан болон гүйцэтгэх албаны мэргэжилтэн гишүүн байгууллагаас заавал /2-с доошгүй хүн/ суух ёстой.Бүртгүүлэхдээ: oyunerdene@masd.mn хаягаар бүртгүүлнэ үү.Тус сургалтад хамрагдсанаар:– Брокерын үйл ажиллагааны тухай ойлголт, тэдгээрийн үйл ажиллагаа болон дансны бүтэц /GCM, DCM, NCM/– Клиринг: Ямар ойлголт, ямар үйл явц болохыг тайлбарлах, тэдгээрт ямар субъектүүд оролцох тухай (Арилжааны дараах процест хэрхэн ямар мэдээлэл солилцох, ямар үйлдлүүд хийгдэх хийгдэх тухай)– Төвлөрсөн болон хоёр талт клирингийн ойлголт, ялгааг тайлбарлах– Манай улсад клирингийн болон төлбөр тооцооны үйл явц хэрхэн явагдаж байгаа тухай– Клирингийн гишүүдийн ялгаа, тэдгээрийн чиг үүрэг, үйл ажиллагааны тухай ойлголт, ашиглагдах программ хангамжийг тайлбарлах зэрэг томоохон чухал ойлголт�удын талаар мэдлэг олж авах ба сургалтад хамрагдаж ажилдаа хэрэгжүүлээрэй.ЖИЧ: Тус сургалт дахин зохион байгуулагдахгүй!!

Төлбөр: Нэг байгууллагаас 300,000 төгрөг /Гишүүн байгууллагын мэргэжилтнүүдэд үнэ төлбөргүй Холбооноос санхүүжүүлж байгаа / БҮРТГЭЛ: 2019 оны 9-р сарын 12-ны 11 цаг хүртэл ХЭЗЭЭ: 2019 оны 9-р сарын 12, 19, 26-ны өдрийн 14 цагаас 17 цаг хүртэл ,ХААНА: Эрдэм товер. 6 давхар 601 тоот .