Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойн нэрэмжит “СПОРТ НААДАМ”-ыг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээнд анх удаа нийт 16 багийн 400 гаруй тамирчид гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартс, сагсан бөмбөг гэх спортын 5 төрөлд өрсөлдөж, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсоноороо онцлог бөгөөд энэ нь зах зээл сэргэж мэргэжлийн оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжсэний тод илрэл болж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын дундах энэхүү тэмцээнд: • “Санхүүгийн зохицуулах хороо” • “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК • “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК • “Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК • “Монголын Үнэт Цаасны Клирингийн Төв” ХХК • “БиДиСЕК ҮЦК” ХК • “Голомт капитал ҮЦК” ХХК • “Ард секюритиз ҮЦК” ХХК • “Нийслэлийн өмчит УБ хөрөнгө оруулалт менежмент” ХХК • “Новел инвестмент ҮЦК” ХХК • “Таван богд капитал ҮЦК” ХХК • “Мандал Капитал&Мандал ассет” ХХК • “Богд банк” • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “ЭТТ-1072” мэдээллийн төв зэрэг байгууллагуудаас баг бүрдүүлэн оролцсон бөгөөд МҮЦАЭХ нь цөөн хүнтэй боловч тэмцээнд оролцох сонирхолтой гишүүн компаниудын эрх ашиг, оролцоог хангаж зорилгоор MASD, OTC хэмээх 2 баг бүрдүүлэн тэмцээнд оролцлоо.

Энэхүү түүхэн ойн нэрэмжит “Спорт наадам”-д багийн нэгдсэн дүнгээр Санхүүгийн зохицуулах хорооны баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон бол “ДЭД” байранд “БиДиСЕК ҮЦК” ХК-ний баг тамирчид,“ГУТГААР” байранд “Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-ний баг тамирчид тус тус шалгарлаа.

ТЭРГҮҮН БАЙР -  Санхүүгийн зохицуулах хорооны баг

ДЭД БАЙР - БиДиСЕК ҮЦК-ний баг

ГУТГААР БАЙР - Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-ний баг мөн шилдэг хөгжөөн дэмжигч баг

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын дунд идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, спортын шилдгүүдийг шалгаруулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан спорт наадмын ерөнхий ивээн тэтгэгчид болон ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууд болон халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан тэмцээнд идэвхтэй оролцсон нийт компаниуд болон баг тамирчиддаа гүн талархал илэрхийлье.

ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ: • “Новел инвестмент ҮЦК” ХХК • “Богд банк” ХК • “Гүүдсек ҮЦК” ХХК

ИВЭЭН ТЭТГЭГЧ: • “АПУ”ХК • “БиДиСЕК ҮЦК” ХК • “Голомт капитал ҮЦК” ХХК

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА: • “Апекс капитал ҮЦК” ХХК • “Ард секрюритиз ҮЦК” ХХК • “Ард менежмент ҮЦК” ХХК • “Бумбат-Алтай ҮЦК” ХХК

Дүрстэй мэдээлэл энд дарна уу.

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО