МҮЦАЭХ болон Монголын Санхүүгийн Шинжээчдийн нийгэмлэг нь Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг (CFA institute)-тэй хамтран Хөрөнгө Оруулалтын салбар дахь Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол сэдвийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд МҮЦАЭХ, Монголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг нь CFA institute-тэй Монголд Хөрөнгийн Менежерийн Дүрэм/Asset Manager’s Code/-ийг хэрэгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, мөн дотоодын санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал, гадаад улс орнуудын сайн жишгүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Мөн энэ үеэр Холбооноос 2017 оны 05 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 02-ны хооронд зохион байгуулсан  “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалт”-нд хамрагдан СЗХ-ны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлөөс зохион байгуулсан 06 дугаар сарын 06,09,20-ны өдрүүдийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Нийт мэргэжилтнүүддээ цаашдын ажилд нь амжилт хүсэе.