Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гишүүн байгууллагуудын эмэгтэй мэргэжилтнүүдийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад урилгаар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр хүрэлцэн ирж өөрийн амжилтын туршлага, тулгарсан сорилтуудыг даван туулсан арга замуудыг хуваалцаж, эмэгтэйчүүдийн үнэт зүйлс, мэргэжлийн өсөлтийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Хөрөнгийн зах зээлийн салбарт ажиллаж буй 1000 гаруй эмэгтэй мэргэжилтнүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг хүргэе.