МҮЦАЭХолбооноос 2017 оны 11 дүгээр сарын 06-17-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалт”-д хамрагдан Хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 21,24-ны өдрүүдийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдэд эрх олгох, тангараг өргөх үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагаас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ны байранд зохион байгуулагдана.
Иймд шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийг тус өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.