Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг 2023 оны 06 сарын 23-ны өдөр Япон улсын Токио хотод шинэчлэн зурлаа. Тус санамж бичгээр тогтвортой санхүүжилт, дижитал бүтээгдэхүүнийг хоёр орны зах зээлд нэвтрүүлэх, зохицуулалтын орчныг бий болгох, түүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. Өмнө нь 2016 онд хоёр байгууллага санамж бичгийн хүрээнд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зах зээлийн хууль тогтоомж, арилжааны туршлага, хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл үйлчилгээний ажлуудыг эхлүүлж байсан юм.
Энэхүү уулзалтын хүрээнд Японы хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчдод Монгол төслүүдийг болон өөрийн үйл ажиллагаа болон одоо ажиллаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар товчхон танилцуулгууд хийгдсэн. Танилцуулгын үеэр манай талаас Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Ти ди би секюритис ҮЦК”ХХК, “Инвескор капитал ҮЦК”ХХК, “Голомт капитал ҮЦК” ХХК, Би Ди Сек ҮЦК”ХХК, “Сод ассет менежмент ҮЦК” ХХК “Алтан хоромсог ҮЦК”ХХК, Япон талаас Daiwa institute of Research Ltd, Nomura Institute of Capital Markets Research, Japan External Trade Organization(JETRO), Trans Bank Tokyo Representative Office, Japan Investor Protection Fund, Japan Securities Research Institute, Mitsubishi Corporation, the investment trusts Association,Japan, mitsubishi UFJ Morgan Stanley Securities Co., Ltd төлөөллүүд оролцлоо.
Айлчлал нь хоёр орны хооронд хийгдэж буй хөрөнгө оруулалт, түүнтэй холбоотой санхүүгийн бусад үйлчилгээнүүдийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулах, урт хугацаанд хоёр орны хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд Холбоод, мэргэжлийн оролцогчдын зүгээс мэргэжлийн түвшинд тогтвортой хамтран ажиллах, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх алхам боллоо.
