Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2023 оны 10-р сард зохион байгуулагдана. Сургалт эхний долоо хоногт танхимаар, 2 дах долоо хоногт цахимаар зохион байгуулагдах бөгөөд бүртгэлийн формоор бүртгэлээ баталгаажуулна уу.

Сургалтад бүртгэгдсэний дараа сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр, хуваарийг хүргэнэ.

Монгол улсын үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтэн нь өөрийн эрхлэх ажил үйлчилгээний төрлөөс хамаарч дараах эрхийг авсан байна. Үнэт цаасны зуучлалын чиглэл: Зохицуулалттай этгээдэд брокер, дилерийн ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн үнэт цаасны зуучлалын эрхийг авна. Хөрөнгө оруулалтын чиглэл: Зохицуулалттай этгээдэд гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон хөрөнгө оруулалтын зөвлөх, санхүүгийн шинжээч, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийг авна. Аттестатчилал чиглэл: Үнэт цаасны зуучлал болон хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийн хугацааг сунгах

Хөрөнгө оруулалт-720,000 төгрөг Үнэт цаасны зуучлал-380,000 төгрөг Аттестатчилал-320,000 төгрөг Давтан шалгалт-100,000 төгрөг

Утас: 7012-3339 Цахим шуудан: training@masd.mn