Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2020 оны 05 дугаар сарын 11- 29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Сургалтын бүртгэлийг онлайнаар https://forms.gle/yKn4GPRWMJfNn33o8 авна.
Заавал бүрдүүлэх материалыг Oyunerdene@masd.mn мэйл хаягруу хүргүүлнэ үү.
Дараах материалыг бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд сургалтын бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:
Өргөдөл
Aнкет
Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
2 хувь зураг
Сургалтын төлбөр 1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт
Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:
Өргөдөл,
Анкет
Иргэний үнэмлэхний хуулбар
2 хувь зураг /3×4 хэмжээтэй байх/
Сургалтын төлбөр
Сургалтын материалыг биеэр авчирч өгөхөөр бол МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот / болно.
Төлбөрийн мэдээлэл: Хүлээн авагч банк: Төрийн банк Дансны дугаар: 1021 0017 2091 /MNT/ Хүлээн авагчийн нэр: МҮЦАЭХ Гүйлгээний утга: Овог нэр, Утасны дугаар,
Утас: 7012-3339, 80084431 Цахим шуудан: info@masd.mn