Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 02-ны хооронд зохион байгуулахаар боллоо.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жу�лчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

Өргөдөл, анкет

Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Иргэний үнэмлэхний хуулбар

2 хувь зураг

Сургалтын төлбөр: 1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт Жич: 2017 оны 2, 4, 7-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Өргөдөл /5-р хавсралт/,

Анкет /2-р хавсралт/

Иргэний үнэмлэхний хуулбар

2 хувь зураг

Сургалтын төлбөр:

Хаана: 100 айл дахь Ампер хаус-ын 6-р давхарын хурлын зааланд болно. /Барилгын дэвшилтэт технологийн төв буюу гаднаа ICT BAT гэсэн хаягтай/

Холбоо барих утас:

МҮЦАЭХ 70123339 96634132 www.masd.mn