Монгол улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын эрх олгох шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын энэ удаагийн арга хэмжээний онцлог үйл явдал нь анхны удаагийн хугацаагүй үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх, аттестатчилах гэрчилгээг олгосон явдал байлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 02 сарын 26 өдрийн 64 дугаар тогтоолоор баталсан “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 7.5-д заасны дагуу Мэргэшлийн зөвлөл мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг аттестатчилах шалгалт өгч тэнцсэн тохиолдолд дөрвөн жилээр, хоёр дахь удаад зургаан жилээр сунгах, гурав дахь удаа аттестатчилах шалгалтад тэнцсэн тохиолдолд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг хугацаагүйгээр олгоно гэсний дагуу "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, "Бумбат Алтай ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Энхмэнд нар хамгийн анхны хугацаагүй үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах аттестатчилах эрхийн үнэмлэхээ гардан авлаа. Анхны удаагийн хугацаагүй гэрчилгээг авсан мэргэжилтнүүддээ дахин баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье!
