Улсын Их Хурлын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болохоос гадна журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаж буйгаараа онцлогтой юм.

Энэхүү хуулийн ажлын хэсгийн гишүүд болон дэмжиж ажилласан мэргэжилтнүүд, үе үеийн Удирдах зөвлөлдөө талархал илэрхийлье.

Холбооны дэргэдэх Миний дуртай үнэт цаасны эрх зүй клубээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотойгоор тусгай товхимлыг бэлтгэн хүргэж байна. http://masd.mn/book/