ҮЦТХТ болон Холбоо нь ойрын хугацаанд хийгдэж буй ажил, төлөвлөгөөг харилцан танилцуулж, зах зээлийн зарим зохицуулалт, харилцагч болон мэргэжлийн оролцогчдод үзүүлж буй үйлчилгээг хялбарчлах, сайжруулах талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцов.

Тухайлбал харилцагчид үзүүлж буй дансны үйлчилгээ, үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах, үр ашигтай зохион байгуулах саналуудыг хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрлээ.

Энэ уулзалтын үр дүнд энэ онд багтаан хоёр байгууллагын зүгээс тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм.