“БиДиСек” ҮЦК-ийн 13 дахь жилдээ зохион байгуулж буй “BDS CUP 2019” хөл бөмбөгийн тэмцээн 09-р сарын 21-ны Бямба гаригт Бритиш сургуулийн хөл бөмбөгийн талбайд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд “БиДиСек” ҮЦК, “Санхүүгийн Зохицуулах Хороо”, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо” ӨЗБ, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК, “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК, “Голомт Капитал” ҮЦК нараас гадна “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээллийн төвийн хамт олон дангаараа баг бүрдүүлж нийт 8 баг хүч үзсэнээрээ онцлог байлаа.
Энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог нь МҮЦАЭХ-оос санаачилсан MASD FAIRPLAY шагнал байсан бөгөөд Холбоо нь хөрөнгийн зах зээлийн оролцогчдын дунд ёс зүйн стандартыг нэвтрүүлэн, хэвшүүлдэг гэдэг утгаараа жил бүр BDS CUP хөл бөмбөгийн тэмцээний хамгийн ёс зүйтэй багийг тодруулан, шагнадаг болох нь оролцож буй багуудад хөл бөмбөгийн талбай дээрхи ёс зүйг сануулан, алдаа бага гаргах хөшүүрэг болох юм. Тэмцээний шүүгчдийн санал болон тоглолтын протоколыг үндэслэн энэ жилийн MASD FAIRPLAY шагналын эзнээр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн багийг шалгаруулж, мэдүүлэгт багтсан 15 тоглогч бүрт МҮЦАЭХ-ноос зохион байгуулдаг “Компанийн Засаглал”-ын сургалтад 20%-ийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг болон хөл бөмбөгийн бөмбөгөөр шагналаа.
“BDS CUP 2019” хөл бөмбөгийн тэмцээний дүн:
“Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо”-ний баг шилжин явах цом, G Deluxe Hotel & Resort-д 1,500,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр,
“БиДиСек” ҮЦК-ийн баг G Deluxe Hotel & Resort-д 1,000,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр,
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээллийн төвийн баг G Deluxe Hotel & Resort-д 500,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр тус тус шагнуулсан юм.
Мөн “BDS CUP 2019” тэмцээний Шилдэг хаалгачаар МҮЦАЭХ багийн ахлагч Д.Мөнхбат, Мэргэн буучаар “Эрдэнэс-Тавантолго�” ХК-ийн 1072 мэдээллийн төв багийн н.Батбаяр, Шилдэг эрэгтэй тоглогчоор “БиДиСек” ҮЦК багийн Э.Мэндсайхан, Шилдэг эмэгтэй тоглогчоор “БиДиСек” ҮЦК багийн Б.Тэмүүлэн нар тус тус шалгарсан юм. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “БиДиСек” компанийн удирдлага, хамт олонд, тэмцээнд оролцсон байгууллагууд, мэргэжилтнүүдэд болон ирж багаа дэмжсэн хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлье!
