ICMA 2026 оны Тэтгэлэгт хөтөлбөр – Сүүлийн бүртгэл Олон улсын Капиталын Зах Зээлийн Холбоо (ICMA)-ны 2026 оны Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа ойртож байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Африк, Ази–Номхон далайн бүс нутаг болон Латин Америк-ийн 19–30 насны иргэдэд зориулан 15 тэтгэлэг олгоно.

ICMA тэтгэлэг гэж юу вэ? ICMA Тэтгэлэгт хөтөлбөр нь Редингийн Их Сургуулийн харьяа Henley Business School-ийн ICMA Centre-тэй хамтран хэрэгждэг бөгөөд дараах ICMA-ны дипломын хөтөлбөрүүдийн аль нэгийг суралцах боломжийг олгодог. Үүнд:

- Өрийн капиталын зах зээлийн ICMA Диплом - Үнэт цаас ба деривативын ICMA Диплом - Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааны ICMA Диплом - Тогтвортой санхүүгийн ICMA Диплом

Эдгээр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зах зээлийн туршлагатай мэргэжилтнүүд заадаг сургалтууд бөгөөд санхүүгийн зах зээлд карьераа эхлүүлэх, хөгжүүлэхэд бодитой дэмжлэг болдог. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 20 гаруй орны 100-аас дээш оролцогч тэтгэлэг хүртээд байна.

Шалгуур үзүүлэлт, өргөдөл гаргах заавар болон сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ICMA-ны албан ёсны вэбсайт дахь ICMA Scholarship Programme хуудсаас авна уу. https://www.icmagroup.org/executive-education/2026-scholarship-programme?utm_source=ICMA+Total+Subscribes&utm_campaign=71ad3d22f5-EMAIL_CAMPAIGN_2023_01_23_10_28_COPY_01&utm_medium=email&utm_term=0_-0a81a1b2d3-74905157 📌 Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 16

Мөн Манай Холбоо нь 2021 оны 7 дугаар сараас ICMA (International Capital Market Association – Олон улсын капиталын зах зээлийн холбоо)-той харилцан гишүүнчлэлтэйгээр хамтран ажиллаж эхэлсэн. ICMA нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, 620 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэсэн, бондын зах зээлд мэргэшсэн, олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн холбоо юм.