Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 15-нд Шангри-Ла Улаанбаатарт “IPO Mongolia 2022-Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл” чуулганы арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын санхүүгийн корпораци, банк, санхүүгийн салбарынхан болон олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа гаргасан томоохон компаниуд, үнэт цаасны компаниудын төлөөллүүдээс өргөнөөр оролцож Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудыг хөрөнгийн зах зээлд хөл тавихад уриалах, Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв, хөгжлийн бодлого, зохицуулалт, Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах, IPO гаргахын ач холбогдол болон Банкны салбарын реформ зэрэг өргөн цар хүрээ бүхий сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлгүүдийг явуулж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
Арга хэмжээнд явагдсан илтгэл хэлэлцүүлгүүд: • Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв, хөгжлийн бодлого, зохицуулалт. Илтгэлийн PPT үзэх • Биржийн хөгжлийн чиг хандлага ба хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь. Илтгэлийн PPT үзэх • Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх. • Гадаадын хөрөнгө оруулалт татах боломж. Илтгэлийн PPT үзэх • Төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох, түүний ач холбогдол. Илтгэлийн PPT үзэх • Нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргахын ач холбогдол. • IPO хийхэд компанийн үнэлгээний ач холбогдол, олон улсын стандартууд. Илтгэлийн PPT үзэх • IPO хийх ажиллагаанд хууль зүйн дүгнэлт гаргах, түүний ач холбогдол. Илтгэлийн PPT үзэх • Банкны салбарын реформ, түүний ач холбогдол. Илтгэлийн PPT үзэх • Банк олон нийтэд нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө. • Гадаад улсад давхар бүртгэлтэй олон нийтийн компани байхын давуу тал, дотоод зах зээлд үзүүлэх нөлөө. Илтгэлийн PPT үзэх • Бондын зах зээл ба санхүүжилтийн шинэ гарц. Илтгэлийн PPT үзэх • Бондын зах зээлийн хөгжил, зохицуулалтын орчин ба бонд гаргахад анхаарах асуудлууд. • Олон улс дахь БОНЗ-ын тайлагналын чиг хандлага,стандартууд. Илтгэлийн PPT үзэх • Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг танилцуулах нь. Илтгэлийн PPT үзэх • Тогтвортой хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, БОНЗ-ын тайлагнал, ил тод байдлыг Монгол улсад нэвтрүүлэх нь.
УИХ-ын гишүүн, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Цогтбаатар чуулга уулзалтыг нээж, МҮЦАЭХ-ны гүйцэтгэх захирал Ц.Хуяг “Бондын зах зээл ба санхүүжилтийн шинэ гарц, Бондын зах зээлийн хөгжил, зохицуулалт ба бонд гаргахад анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм.
