Дэлхийн мөнгөний долоо хоног – 2026 аян Баянхонгор аймагт амжилттай болж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл хөрөнгийн зах зээл болон хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн засаг захиргаа болон нийт иргэдэд сурталчлан таниулж оролцлоо. Орон даяар зохион байгуулсан энэхүү арга хэмжээний зохион байгуулагчид нь Монгол Банк, Монголын Хадгаламжийн даатгалын корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банкны Холбоо юм.
Дэлхийн мөнгөний долоо хоног 2026 аян нь олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг Монгол улсын санхүүгийн салбарын нийт мэргэжлийн оролцогчдыг хамарсан арга хэмжээ юм.
Энэ удаагийн аян Баянхонгор аймагт хаалтаа хийж Г.Олонбаяр захиралтай Монголбанк орон нутагт үйл ажиллагаа явуулдаг брокер дилерийн компани, арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Мөнгөө хэрхэн зөв удирдах ур чадварт суралцах, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь, хувийн санхүүгээ хөтлөж сурах, даатгалын ач холбогдол, хуримтлал, хадгаламжийн ялгааны талаар сургалтуудыг хүүхэд залууст орж, аяны хүрээнд зохион байгуулсан олон талт уралдааны шилдэг оролцогчдыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос дурсгалын зүйл үнэ бүхий хөрөнгө оруулалтын эрхээр шагналаа.
Мөн арга хэмжээний үеэр Монголын хөрөнгий зах зээлийг орон нутагт сурталчлан таниулж үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд явуулж буй У.Энхтайван захиралтай "Гүүдсек"-ийн хамт олон тэр дундаа Баянхонгор аймгийн салбарын брокер Б.Дэлгэрмаа, Х.Ариунтуяа нарт ажлын өндөр амжилт хүсье.
