Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны (МҮЦАЭХ) Удирдах зөвлөлийн 06-р сарын ээлжит хурал 72.7% ирцтэй зохион байгуулагдав.
Хурлаар дараах 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1. Дэд хороодын хурлын шийдвэрийг танилцуулан хороодын даргыг томилов.
2. Биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны орон тооны бус гишүүдийг томилж бүртгэлийн хорооны нэг гишүүнийг чөлөөлөв.
3. Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсонтой холбогдуулан Холбооны хоёр мэргэжлийн гишүүнийг Холбооны Мэргэжлийн гишүүнээс хасахаар шийдвэрлэв.
4. Холбооны ажлын байрны талбайг нэмэгдүүлэх түүнтэй холбоотой төсвийг батлав.