Монголын үнэт цаасны зах зээлд тогтвортой санхүүжилт, ногоон таксономи болон олон улсын ISSB стандартууд голлох байр суурийг эзлэх боллоо. Энэхүү шилжилтийн үед салбарын боловсон хүчнийг бэлтгэх, практик арга хэрэгслээр хангах нь нэн чухал байна.

Сангийн яам болон "АМИРА" ТББ-аас хамтран зохион байгуулж буй Олон улсын семинарын "Pillar III: Leadership in Action" интерактив хэлэлцүүлэгт МҮЦАЭХ-г төлөөлөн Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан Э.Мөнх-Өргөө Ментороор ажиллахаар боллоо. Тус хэлэлцүүлгээр манай холбооны зүгээс:

• Үнэт цаасны арилжаа, зах зээл дэх хиймэл оюун ухааны (AI) нөлөө, өгөгдлийн аюулгүй байдал

• Төр, хувийн хэвшлийн түншлэл дэх ёс зүйн эрсдэлийг удирдах нь

• Олон улсын ESG болон үндэсний ТХЗ-ын таксономийг арилжаа эрхлэгчдийн түвшинд нутагшуулах практик шийдлүүдийг чиглүүлэн, хэлэлцүүлгийг удирдах юм.

МҮЦАЭХ нь Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт хүргэх, ил тод, ёс зүйтэй санхүүгийн экосистемийг бүрдүүлэхийн тулд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, бодлогын түвшинд тасралтгүй дэмжин ажилласаар байна.

Семинарын нийт оролцогчдод амжилт хүсье! 🚀🌱