MҮЦАЭХолбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат

БНСУ-д Монгол улсаас суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулсан "Market opportunities for foreign bank in Mongolia" арга хэмжээнд оролцож Монгол улс, банк санхүүгийн тогтолцоо, уг салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл өглөө.

Монгол улсын банкны салбарт хөрөнгө оруулах арга зам тухайлбал: Хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь шууд худалдан авах, салбар байгуулах, эсвэл охин компани байгуулах эсвэл төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай мэдээлэл:

Банкны тухай хуульд ойрын хугацаанд өөрчлөлт орсноор нэг этгээд болон түүнтэй хамаарал бүхий хөрөнгө оруулагчийн хувьцааны эзэмших дээд хэмжээ 20 хувиас 34 хувь болж байгаа тухай, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хэмжээ 5 хувиас 10 хувь болж өссөн тухай мэдээлэл:

Түүнчлэн санхүүгийн бизнес, хөрөнгө оруулалтыг зөвхөн банканд бус бусад санхүүгийн салбарт хөрөнгийн зах зээлийн оролцогчдоор дамжуулж хийх боломжийн талаар мэдээлэл тус тус өглөө.