2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр биржийн бус зах зээлийн шууд оролцогчид болон Бүртгэлийн хорооны гишүүдийг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтын хүрээнд биржийн бус зах зээлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг  танилцуулж, зах зээлийн өсөлт,  бүртгэл, арилжааны үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хүргэв. Мөн үнэт цаасны бүртгэлийн журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, холбогдох зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлээр оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтын үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү уулзалт нь биржийн бус зах зээлийн оролцогчдын уялдаа холбоог бэхжүүлэх, зах зээлийн тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг дэмжих ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.